
Бид өмнө нь дуучин, продюссер Болдын "Only one"
шинэ цомог худалдаанд гарах гэж байгаа талаар мэдээллэж байсан билээ.
Харин энэ цомог нь өнгөрсөн долоо хоногт Hi-fi records-н салбаруудаар 10 000
төгрөгөөр зарагдаад эхэлсэн байна. Энэ цомгийн продюссероор Quiza,
Баярхүү нар ажилласан бөгөөд цомгийн зургуудыг Солонгосын адартай
одуудын (Инха, Rain...) зургийг авдаг нэртэй зурагчнаар авахуулсан юм
байна. Энэ цомог нь нийт 11 дуутай, дээр нь "Only one", "Нулимснаас
харамласан хайр" дууны клипүүд, "Нулимснаас харамласан хайр" клипийг
хэрхэн хийсэн талаарх ажлын материал зэргийг агуулсан бонус VCD
дагалдаж байгаа юм байна. Ингээд та бүхэн түүний шинэ цомгийн дээжээс
хүлээн авна уу.
Tracklist:
1. Intro
2. Чиний гар
3. Only one
4. Bonita feat. B.A.T. & Quiza
5. Чамгүйгээр би уйтгар гунигийн хаан
6. Баасан ахынд
7. Би одоо ч хайртай
8. Чи бүхнийг амалсан duet with Aniura
9. Намайг тэврээч
10. Чи минь байсангүй feat. Sho
11. Crazy fashion feat. Quiza
Bonus VCD
1. Only one
2. Нулимснаас харамласан хайр
3. Making the video (Нулимснаас харамласан хайр)
B prodaction-ний зөвшөөрлийн дагуу доорх 3 track-г татаж авахаар орууллаа.
Татах Intro.mp3 [gogo] 1.65 MB
Татах Only one.mp3 [gogo] 3.25 MB
Татах Чиний гар.mp3 [gogo] 4.09 MB
"Нулимснаас харамласан хайр" дууны клипийг хэрхэн хийсэн тухай сонирхолтой бичлэг.
Татах Making the video [gogo] 92.7MB